“Монгол дизель”, “Мандал Даатгал” ХК-ны хувьцааны ханш хамгийн их өслөө

2021-02-18 07:48
p1cjf9edlt8r3sld1fr7akh1l6r1

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 17-нд энгийн арилжаагаар 56 ХК-ийн 1,019,808,880.23 төгрөгийн үнийн дүн бүхий 5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 32 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Монгол дизель” (MDZ+15.00%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал Монголиа холдингс” (HML-14.95%) болон “Хархорин” ХК (HHN-14.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 58,855 ширхэг нэгж эрхийг нийт 7.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 33 үнэт цаасыг 3.3 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 6.74 хувиар өсөж, 26415.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,349,580,230,315.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Монголын Хөрөнгийн бирж