01-30.jpg
2021-08-06 13:15
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна. Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг бөгөөд үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд оршин суудаг. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа  орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Тус сургуулийн барилгын […]

02-30.jpg
2021-08-06 12:51
Баянзүрх дүүргийн 8-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” барьж байна. Эмнэлгийн хувьд 2022 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд 100 ортой, 7 давхар Орчин үеийн стандарт бүхий байх юм. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ахмадуудад болон бага насны хүүхдүүдэд хурдан шуурхай, тасралтгүй хүрэхээс гадна, ханиад томууны үед эрүүл […]

01-29.jpg
2021-08-06 09:07
“АНУ-ын дээд боловсролын цахим үзэсгэлэн 2021” Улаанбаатар хотын цагаар 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 10:00-13:00 цагт болно. Цахим үзэсгэлэн яармагт АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн 45 их дээд сургуулиуд оролцох ба төлөөлөгчидтэй ярилцаж, сургууль тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Сургуулийн төлөөлөгчид өргөдөл гаргах үйл явц, санал болгож буй хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шаардлага, оюутны хотхоны […]

01-23.jpg
2021-08-05 12:42
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Товлолт хугацаа болоход 15 хоног үлдээд байна. Иймд шалгуулагч та бүхнийг шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөлөө. Шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой. Уг суудлын хуваарь дээр таны шалгалт […]

10-1.jpg
2021-08-04 13:01
Цар тахалын улмаас сургуульдаа явж чадахгүй байгаа ОХУ болон БНХАУ-д суралцдаг оюутнууд есдүгээр сарын 1-нд сургуульдаа очиж суралцах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьж байсан. Хоёр хөршид үйлчилж байгаа цар тахалын нөхцөл байдлын хууль, дүрмээс шалтгаалан суралцах боломжоо алдаж байгаа оюутнуудын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам анхааралдаа авчээ. Өнөөдөр тус яамны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг […]

09-3.jpg
2021-08-04 12:48
2021-2022 оны Хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлэхийг Засгийн газар БСШУ-ны яаманд өгчээ. Энэ намар МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдах юм байна. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулагдана. Үүний дараа ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүд өөрсдийн сургууль мэргэжлээ сонгоно. […]

08-5.jpg
2021-08-04 12:41
2021-2022 оны Хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэдгийг өнөөдөр Боловрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сургуулийн өмнөх насны боловсрол олгох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа ч эхэлнэ. Энэ намар 4, 5 настай хүүхдүүд ЕБС-ийн сурагчдын нэгэн адил есдүгээр сарын нэгнээс эхлээд 5 хоног танхимд 5 хоног цахимаар хичээллэх юм байна. Ковидын нөхцөл […]

02-14.jpg
2021-08-03 15:47
Та сэтгэл судлаач Дж.Холландын боловсруулсан мэргэжлийн хэв шинж тодорхойлох сорилыг бөглөн өөрт ямар мэргэжил тохирохыг тодорхойлоорой. Америкийн сэтгэл судлаач Дж.Холланд бие хүний үнэлэмж, сонирхол, хандлага, сэдэл тэмүүллээс хамаарч хүнд мэргэжлийн 6 төрлийн хэв шинж байдгийг тодорхойлсон байна. Үүнд: Бодит үйл ажиллагааг эрхэмлэгч хэв шинж ( Realistic type) Судлаач, шинжээч хэв шинж (investigative type) Уран сайхны хэв […]

06-5.jpg
2021-08-03 11:08
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулахаар болсон. Энэхүү тушаалын дагуу нийслэлийн 19, аймгийн 22 сургуульд сэтгэл зүйч сонгон шалгаруулахаар болжээ. Дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийн материалыг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын […]

04-9.jpg
2021-08-03 10:58
2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болжээ. Бүртгэлийг Нийслэлийн Боловсролын газар наймдугаар сарын 9-нөөс цахимаар бүртгэж эхлэхээр төлөвлөж байна. Тус газар бүртгэлтэй холбоотой заавар мэдээллийг энэ долоо хоногт эцэслэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх гэж байна.