Цар тахалын улмаас сургуульдаа явж чадахгүй байгаа ОХУ болон БНХАУ-д суралцдаг оюутнууд есдүгээр сарын 1-нд сургуульдаа очиж суралцах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьж байсан. Хоёр хөршид үйлчилж байгаа цар тахалын нөхцөл байдлын хууль, дүрмээс шалтгаалан суралцах боломжоо алдаж байгаа оюутнуудын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам анхааралдаа авчээ.
Өнөөдөр тус яамны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “ОХУ-д суралцдаг 8000, БНХАУ-д 13 мянга орчим оюутныг манай яам аль болох цаг алдалгүй тухайн суралцаж байгаа улсад хичээлд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа хэмээн мэдэгдлээ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын гадаад харилцааны сайдад мөн энэ асуудлыг тавьсан хэмээн тайлбарлаж байна.