Улаанбаатар хот сүүлийн хэд хоног цагаан утаанд бүрхэгдсэн. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлж байна. Утаа салхины урсгал даган хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болохыг хиймэл дагуулаас авсан дээрх зураг харуулж байна.
Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа аж. Зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт түймэр өртжээ.