2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Товлолт хугацаа болоход 15 хоног үлдээд байна. Иймд шалгуулагч та бүхнийг шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөлөө.

Шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой.

Уг суудлын хуваарь дээр таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, шалгалтын хуваарь, шалгалтад ирэх цаг орох хэсгийг заасан байх юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарьБүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томъёоны хураангуй, бал, гар утас гэх мэтийг авч орохыг хориглоно.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн