Эрх баригч МАН-ын XII бага хурал өнөөдөр /2021.08.05/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлын ирц 71 хувьтай байжээ. Тус хурлаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн байна.
Нөхөн сонгууль болох тойрогт МАН-аас нэр дэвшигчийг хэрхэн тодруулах, санал хураах, дүн гаргах журмыг энэ бага хурлаар хэлэлцэн баталжээ. МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчээ социологийн судалгаан дээр тулгуурлан тодруулна, намын анхан шатны байгууллага болон намын гишүүдийнсаналыг харгалзан үзнэ хэмээн тогтжээ.
УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа нь Есдүгээр сарын 1-ний өдөр юм. Үүнээс өмнө МАН дахин бага хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах гэнэ.
МАН-ын ээлжит их хурлыг товлох асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцээгүй байна.