Америкийн Теннеси мужийн Пижен-Форж хотод мөсөн уулны макет нуржээ. Ослын улмаас музейн 3 үйлчлүүлэгч гэмтсэн талаар Fox News мэдээллээ.
“Бид ийм зүйл болно гэж огт бодоогүй. Учир нь манай үйлчлүүлэгчид, багийн гишүүдийн аюулгүй байдал хамгийн чухал. Бид үйлчилгээний чанараараа бахархаж, аюулгүйн техникийн дүрмээ баримтлах арга хэмжээ авдаг” хэмээн эзэд нь мэдэгджээ.
Энэ үйл явдлын дараа музейг хаасан байна. Энэ музей бол 1912 онд живсэн “Титаник” хөлөг онгоцны жижгэсгэсэн хувилбар юм. Энд хөлөг онгоц, зорчигчдынх нь 400 гаруй түүхэн олдвор хадгалагдаж байдаг. Үзэгчид хөлөг онгоцны дотоод заслыг үзэж сонирхох боломжтой юм байна.
Эх сурвалж: focus.ua