02-81.jpg
2021-08-18 15:31
ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа цэцэрлэг, сургуульд “Ковид-19”-ийн тохиолдол илэрвэл хэрхэн ажиллах талаар зөвлөмж өглөө. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед эрүүл мэнд, боловсролын салбар болон аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эцэг эхчүүдийн хамтран […]

01-90.jpg
2021-08-18 14:08
Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна. Алслагдсан дүүрэгт боловсролын чанар, […]

05-45.jpg
2021-08-18 10:44
Маргааш орон даяар их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ сарын 22-ныг дуустал дөрөв хоног үргэлжлэх шалгалтын бэлтгэл ажил хангагдаж, шалгалт авах байруудад мэргэжлийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. ЭЕШ авч байгаа нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух бөгөөд сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломж бүрдүүлсэн байна. […]

03-64.jpg
2021-08-17 17:59
  Энэ хичээлийн жил нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон билээ. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Ингэснээр: Замын түгжрэл буурна Цэцэрлэгийн үндсэн багшийн […]

05-39.jpg
2021-08-16 09:42
2021-2022 оны Хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж, 25-ны өдрийг дуустал явагдана. Хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид 1-р ангид элсэх хүүхдийнхээ урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулах юм. Мөн өнөөдрөөс цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж, наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудаст хандан хийх бөгөөд хүүхдээ бүртгэл хийлгэж баталгаажуулсанаар хүүхдийн […]

01-67.jpg
2021-08-14 13:00
Монголын цогц сургалт, хөгжлийн академиас  хоёр сая хүртэлх  төгрөгийн  тэтгэлэгтэй БНСУ-д сурах,  ажиллах боломжийг олгох  цогц хөтөлбөрийг  мэргэжил эзэмшиж, түүгээрээ ажиллахыг хүсч буй залууст хандан  санал болголоо. Тус хөтөлбөр нь БСШУЯ-аас албан ёсоор зөвшөөрөгдсөн индекс бүхий бичиг баримттай төгсгөх  бөгөөд сонгон суралцах мэргэжлүүд нь: – #NW3111_29_индекстэй Аяллын хөтөч тайлбарлагч – #NW3111_29_индесктэй Солонгос хэлтэй + Аяллын […]

07-22.jpg
2021-08-13 10:08
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Ажлын хэсгээс “Ногоон коридор” үйл ажиллагааг өнөөдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гадаад улс оронд сурах оюутан залуус их, дээд сургуульдаа сүүлийн 2 жил цахимаар суралцаж буй. Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцах болон […]

05-36.jpg
2021-08-13 09:51
Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцав. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах,  цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр […]

02-55.jpg
2021-08-13 09:35
2021-2020 оны хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлж, ЕБС болон цэцэрлэгүүд тав хоног танхимаар тав хоног онлайнаар хичээллэхээр болсон. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүд дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлэх юм байна. Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ, Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар […]