09-20.jpg
2021-09-15 16:30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсролын салбартай холбоотой дараах шийдвэрүүд гарчээ.  Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан, -Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон […]

07-26.jpg
2021-09-15 12:01
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” НҮТББ-тай хамтран өсвөр үе, залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд-2021” аян зохион байгуулж байна. Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд […]

04-40.jpg
2021-09-15 11:18
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын […]

01-46.jpg
2021-09-14 08:41
2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийг өчигдөр (2021.09.13) Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ: Нэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоног хичээллэсний дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо […]

01-42.jpg
2021-09-11 11:15
ОХУ-д суралцдаг гадаадын оюутнууд цар тахлын нөхцөл байдлаас үл шалтгаалан цахимаар бус танхимаар хичээллэх шийдвэр гаргасан байна. Иймд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад суралцах оюутнуудад зориулан зөвлөмж гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Зөвлөмж: 1. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, их дээд сургуулиуд виз авах гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, […]

07-20.jpg
2021-09-11 10:35
Ирэх долоо хоногийн Даваа гаригаас буюу есдүгээр сарын 13-ны өдрөөс орон даяар теле хичээл эхэлнэ. Энэхүү хичээлүүдийг сурагчид хоцрогдол нөхөх зарчмаар, нэмэлтээр үзэх боломжтой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Өнгөрсөн хичээлийн жилд цар тахлаас үүдэн ногоон бүс буюу халдваргүй аймаг, сумдад боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахимаар оруулж байсан бол энэ удаа орон даяар танхим, […]

02-37.jpg
2021-09-10 17:08
Боловсролын зээлийн сангийн “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ. Тус санд 1997-2017 оны төгсөгчид болох 15 мянга орчим хүн зээлээ төлөөгүй байгаа аж. Энэ он жилүүдэд Засгийн газар оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгохдоо дипломыг нь барьцаалдаг байсан юм. Боловсролын зээлийн санд диплом нь байгаа 15000 […]

04-23.jpg
2021-09-09 12:38
Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу […]

08-11.jpg
2021-09-07 10:02
Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байна. […]

04-15.jpg
2021-09-06 09:42
2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдсан. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байжээ. Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. Нийт 220 бүртгүүлэгч […]