Ирэх долоо хоногийн Даваа гаригаас буюу есдүгээр сарын 13-ны өдрөөс орон даяар теле хичээл эхэлнэ. Энэхүү хичээлүүдийг сурагчид хоцрогдол нөхөх зарчмаар, нэмэлтээр үзэх боломжтой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн хичээлийн жилд цар тахлаас үүдэн ногоон бүс буюу халдваргүй аймаг, сумдад боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахимаар оруулж байсан бол энэ удаа орон даяар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэхээр болсон. Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх юм.
Теле хичээлийн хуваарийг Боловсролын хүрээлэнгээс долоо хоног бүр шинэчлэн хүргэх аж. Ингээд ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.