Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр болж,“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх танилцууллаа. Тэрбээр, “Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач […]