2023-08-07 11:471min00

Түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнсний тусламж үзүүллээ

28110d979148c3af378b0e0eed0f5656_x3

Үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гаргасан чиглэлийн  дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсэг нийслэлийн 127 дугаар сургууль дээр байрлан үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, зөвлөх Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн халамжийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар үерийн голомтод ажиллалаа.

Энэ үеэрээ Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж буй  алба хаагчдад зориулалтын хувцас хэрэглэл, амны маск, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч, түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнсний тусламж үзүүллээ.

Эх сурвалж: ХНХЯ