тарвага.jpg

2017-10-11 10:49
Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн […]

цахим.jpg

2017-10-11 10:19
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/760 тоот захирамжаар байгууллаа. Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НАГ, НҮНТ,  ХТЕТГ, НГА ХУД, СХД, НЗДТГ, ЗАА-ны төлөөлөл багтсан […]

ЦЕГ.jpg

2017-10-11 09:32
Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасан гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн албанаас 28 гэрч, хохирогч /иргэний/ аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, […]

6565.jpg

2017-10-10 16:12
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Замын бэлэн байдлын мэдээг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. 2017 оны 10 дугаар сарын 10-ний өглөөний 08:30-11:20 цагийн байдлаар Олон улсын болон улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 28 компаниас мэдээ ирүүлсэн. Дараах АЗЗА-ын компаниуд замын бэлэн байдлыг […]

osol-2.jpg

2017-10-10 15:25
Зам тээврийн ослоор өчигдөр (2017.10.10) хоёр иргэн амиа алдаж, 27 хүн бэртсэн  байна. Увс аймаг, Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй Мустанг маркийн мотоцикль осолдож 31 настай О нь гэмтлээ даалгүй нас баржээ. Мөн  Хан-Уул дүүргийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701-р байрны замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 […]

эко.jpg

2017-10-10 14:58
Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган өнгөрсөн  өчигдөр,уржигдар олон улсын “Найрамдал” төвд  болсон. Уг чуулганы үеэр “Эко сургууль”хөтөлбөрт  манлайлж буй  сургууль, хамт олныг “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын эко шошго “Ногоон туг”-аар шагнаж урамшууллаа. Энэ удаа олон улсын эко шошго “Ногоон туг”-ын анхдагчдаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1-р 10 жилийн […]

хог.jpg

2017-10-10 14:51
Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай болсон билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан […]

tsol.jpg

2017-10-10 13:56
Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны ахлагч бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Ж.Алтанхуягт хугацааны дэд хурандаа, тус сургуулийн багш, ахлах дэслэгч Ю.Ганзоригт хугацааны ахмад цол олгосныг өнөөдөр (2017.10.10) ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа. ОБЕГ-ын дарга, […]

777.jpg

2017-10-10 13:52
Улсын хоёрдугаар төв эмнэлэг цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгагдсаны дагуу рентген кабинетуудынхаа хаалганы хамгаалалтыг сайжруулсантай холбогдуулан ажлын байрны хэмжилт хийлгэх хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Баталгаажуулалт хийх тухай” 01/49 тоот удирдамжийн хүрээнд рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн аюулгүйн үнэлгээ болон ажлын байранд цацрагийн хэмжилт, баталгаажуулалтыг хийж, цацрагийн аюулгүй байдал хариуцсан […]

0606-1.jpg

2017-10-10 13:02
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин […]