Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс дүүргийн хэмжээнд гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг, дадлага олгох зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сард зохион байгуулах гэж байна.
Дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын баталсан сургалтын хуваарь, хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадуудад танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна гэж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.