fact.jpg

2018-01-13 13:44
 Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуай өчигдөр ходоодны мэс засалд орсон. Ард түмний хайртай их найрагч долоон цагийн турш хүнд хагалгаанд орж, амжилттай болсон байна. Эмч нар түүнийг  ходоодны хорт хавдарын гуравдугаар үе шатандаа орсон гэж эмч нар оношилсон юм.

utaa-3.jpg

2018-01-13 13:02
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсгүүд өнөөдөр агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын хурлын зааланд цугларч, агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн товч танилцуулга болон гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүдийн ажлын цаг үеийн мэдээллийг сонсч, тулгамдаж […]

ogloonii-tsai.jpg

2018-01-13 10:30
Монголчууд бид  сүүтэй цайнд хөшиглөж хийсэн чанасан мах, борц, өрөм, гэрийн боорцог, шар будаатай банштай цайгүй амралтын өдрийн өглөөний ундыг төсөөлхийн аргагүй. Энгийн аталаа маш тансаг хоол гадныханд сонирхол төрүүлдэг. Манай улсыг зорин ирсэн жуулчидад нүүдэлчдийн аж ахуй, өглөөний цай сонирхолтой санагддаг байна. Тэдний камерийн дуранд буусан Монгол өглөөний цайг хүргэе. Өрөмтэй, борцтой сүүтэй цай  […]

astrol.jpg

2018-01-13 10:17
Өвлийн дунд хар хулгана сарын 13-н бямба гариг. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Наран өглөөний 08:38 цагт мандаж 17:23 цагт жаргана. Эл өдөр үс засуулбал өлзийтэй сайн. Хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай. Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. […]

pe.jpg

2018-01-12 16:03
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан […]

lhagvaa.jpg

2018-01-12 15:55
Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай  өнөөдөр (2018.01.12) БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орж байна. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хувьд өвчин нь гуравдугаар үе шатандаа […]

enhbat.jpg

2018-01-12 15:38
“Хөх Монгол” бүлгэм саяхан хэвлэлийн бага хурал хийв. Тэд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбааатар, АМГТГ дарга Х.Хэрлэн, “Гачуурт” ХХК-ий захирал Л.Чинбат нартай холбоотой хэргийн баримт материалуудыг ЦЕГ […]

po-1.jpg

2018-01-12 15:28
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн […]

buga.jpg

2018-01-12 13:21
Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн албан хаагчид  Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газараас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл бий […]

bnsu.jpg

2018-01-12 12:47
Манай улсын 40 мянга гаруй иргэн Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг гэх статистик мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд тус улсад амьдарч буй монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, амь насаа алдсан зэрэг таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч чих дэлсэх  болсон ч бас сайн зүйлсээрээ ч бусдад үлгэр дууриалал болж яваа гэх баярт мэдээ байна. БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, […]