Оны өмнөхөн Шанхай хотод амиа алдсан монгол охиныг амиа хорлосон гэж тус хотын цагдаа нар мэдэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийнхэн энэ сарын 1-нд тус улсад очсон боловч цагдаа нар цогцосыг таниулах үзлэг хийгээгүй, хэргийн материалтай танилцуулалгүй “гурван хоног хүлээлгэсэн” байна. Иймд Хятад улсын элчин сайдын яаманд ханджээ. Албан бус мэдээллээр талийгаач өндөрөөс унаж амиа хорлоогүй бусдын гарт нас барсан байж болзошгүй юм байна.
Тус хот дахь их сургуулийн эдийн засаг, менежментийн Антай коллежид суралцаж байсан 21 настай, Болдбаатарын Маралмаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд амиа алджээ.
1 comment
NAAD JUNGAAD CHINI IIM HEREG HEDEN MYANGAARAA UDURT GARNA,YOSTOI TOOHCHGUIDEE,,,