Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.

Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

By updown

One thought on ““Хар жагсаалт”-аас гаргахад дэмжлэг хүсэн захидал илгээжээ”
  1. АНХААР!!! Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг MALATHI MANIPAL HOSPITAL-д тавтай морилно уу. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр ($400,000) зарах талаар бодохгүй байна уу, анхных нь жинхэнэ донор нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MALATHI MANIPAL HOSPITAL-ийн доктор Малати байна. Бид дэлхийн өнцөг булан бүрт байдаг. АНУ, Малайз, Япон, Хятад, Грек, Турк, Нигери, Австрали, АНЭУ, Бразил, Их Британи, Гана гэх мэт. ЖИЧ:- * Донор эмнэлзүйн хувьд эрүүл байх ёстой. * Эрхтэн донор болохын тулд B+, O+ бүлэгтэй байх ёстой. * Донорын биеийн жин 35-аас багагүй байх * Донор тамхи татах, архи хэрэглэхгүй байх. Та бидэнтэй 24 цагийн турш холбогдож болно, бид танд илүү сайн үйлчлэх болно, бидэнтэй WhatsAp +971545539609-ээр холбогдоорой. эсвэл Имэйл: drmalathi91@gmail.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн