Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөө өглөөний 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 703-ыг зааж байна. Мөн Толгойт орчимд 641, МҮОНРТ орчимд 443 буюу маш их бохирдолтой гэж зааж байгаа бол Амгалан 232 буюу бага зэргийн бохирдолтой, Мишээл экспо 51 хэвийн байгаа юм.
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг аж.
Зөвөлгөө: Өдөр бүр цэвэр агаарт гарах нь уушиганд тустай. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэй.