boomt.jpg

2018-04-20 15:10
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногийн эхээр Өмнөговь аймагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгджээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож […]

nba-2.jpg

2018-04-20 15:02
2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилнэ. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгийг иргэдийн оролцох боломжийг хангах зорилгоор амралтын өдөр зохион байгуулж байгаагаас гадна аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчилэхээрээ онцлог юм. Өдөрлөгийн үеэр […]

niislel.jpg

2018-04-20 14:59
“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм. Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга                    С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, МБФХ-ны Ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Г.Батзориг,  Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг нар […]

zurag-6.jpg

2018-04-20 13:46
Өнөөдөр (2018.04.20) Нийслэлийн Хангарьд ордонд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг,  дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл хамтарч “Эрүүл мэнд-Цахим бүртгэл сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудын “Цэргийн өвчтөний түүх” хадгалах программтай болсон гэдгийг онцлов. Ингэснээр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн мэдээллийн санг дүүрэг бүрт бий болгох юм. […]

tamhi.jpg

2018-04-20 13:16
 “Цагаан тахал”-ын аюул цагийн урсгалыг дагаж бус, хууль тогтоогч, хэрэгжүүлэгчдийн өөгшүүлсэн бодлогын улмаас Монголд орж ирж шингээд байна. Манай улсын иргэд Зүүн өмнөд Азийн хар тамхины хамгийн том сүлжээ “Алтан гурвалжин”-гийн гар хөл болсон хэдхэн хүний захиалгаар мөнгөний төлөө харь гүрнээс хар тамхи зөөж, Монголоороо дамжуулан гуравдагч орон руу гаргадаг байсан цаг саяхан. Тэдгээрийн хэчнээн […]

hiveg.jpg

2018-04-20 11:26
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах […]

solongoos.jpg

2018-04-20 11:18
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний төвшин тогтоох 14 дэх удаагийн шалгалт эхлээд 11 дэх өдрөө явагдаж байна. Одоогийн байдлаар уг шалгалтад нийт 3752 хүн орохоос ирц 80 хувь буюу 3038 хүн орсон байна. Үүнээс 90 болон түүнээс дээш оноо авсан иргэн 697 байгаа аж. Шалгалтад хууль бусаар тэнцэх гэж шалгалтын журам зөрчсөн 41 тохиолдол […]

gal.jpg

2018-04-20 09:47
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд энэ жил цас ороогүй харын зуд нүүрлэж, энэ сарын 15-нд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид тав дахь өдрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, зургаан автомашин, найман мотоцикл, 30 гаруй морьтой хүн ажиллаж байгаа гэж  тус сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагва мэдээлэв. […]

09-4.jpg

2018-04-20 09:02
 09:00 цагт: Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. 09:00 цагт: СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ. 09:00 цагт: МУИС-ийн 1 дүгээр байранд Боловсролын зээлийн сан болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ […]

03-7.jpg

2018-04-20 08:43
Монгол Улсын иргэн, 37 настай А гэгч хулгайн хэргээр БНСУ-ын Гуанжү хотын цагдаагийн газар саатуулагджээ. Энэ талаар өчигдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна. Тодруулбал, иргэн А нь энэ сарын 14-ний өдрийн үүрээр Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дээр дөрвөн машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, зээлийн карт хулгайлжээ. Хулгай хийж байсан монгол […]