Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ – updown.mn

Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногийн эхээр Өмнөговь аймагт томилолтоор ажилласан билээ.

Тэрбээр БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгджээ.

Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн.Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон.

Тодорхой цэгүүдэд авто зогсоолын цогцолбор байгуулж, тээврийн замд аюул осол гаргаж болзошгүй эрсдэлийг бууруулах, жолооч нарын тээвэрт явах хугацаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.

 Өчигдөр /2018.04.19/ Гашуунсухайт боомтоор нийт 1124 тээврийн хэрэгсэл гарсны 1012 нь нүүрс, үлдсэн нь баяжмал ачсан байжээ. Компани, аж ахуй нэгжээр нь ангилвал Эрдэнэс таван толгой компанийн 780, Энержиресурс компанийн 191, Тавантолгой ХК-ийн 41, Оюутолгой компанийн баяжмал ачсан 112 тээврийн хэрэгсэл тус тус гарсан байна. Харин нүүрс буулгасан 835, баяжмал буулгасан 96, нийт 931 тээвриййн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн