5-tolgoi-zuunbayan.jpg

2019-06-12 16:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл […]

hbh.jpg

2019-06-12 14:59
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасан байна. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх […]

uepg-1.jpg

2019-06-12 14:29
Монголын Прокуроруудын холбооны удирдах зөвлөл хуралдаж, холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга болон гишүүдийг шинээр сонгожээ. Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг Монголын Прокуроруудын холбооны ерөнхийлөгчөөр, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд гүйцэтгэх захирлаар, УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа нарийн бичгийн даргаар, удирдах зөвлөлийн гишүүдээр Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргыг […]

mt.jpg

2019-06-12 13:33
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, […]

62446080_1095110450698317_4019729264638164992_n_20190612111053.jpg

2019-06-12 12:19
Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Бүртгэлийн газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн […]

01-16.jpg

2019-06-12 11:49
Монгол Улсад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс зүй бус үйлдэл, хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч буй “шүгэл үлээгч”-ийг болзошгүй эрсдэлээс хамгаалах болон урамшуулах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр тусгасан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас мэдээлэгчийг хамгаалах […]

05-12.jpg

2019-06-12 11:25
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 06 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагасд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үед салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна. Иймд: Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн […]

01-15.jpg

2019-06-12 11:06
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг […]

04-10.jpg

2019-06-12 09:56
Тээврийн прокурорын газраас бага насны хүүхдүүдэд зориулж замын хөдөлгөөн болон төмөр замын орчинд анхаарал болгоомжтой оролцож байх талаар зурган сэрэмжлүүлэг бэлтгэн гаргажээ. Энэхүү зурган сэрэмжлүүлгийг ашиглан эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн прокурорын газраас уриалсан байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн автын осол, хэрэг […]

talbai.jpg

2019-06-12 09:46
Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн уралдааны шилдгүүд тодорсон талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл тус уралдаанд тэргүүлсэн “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төслийг сонирхуулъя. Тэдний зүгээс Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй […]