nnnnn.jpg

2020-02-15 12:37
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх үүднээс ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд дараах үүргийг өгчээ. 1. Жолоочийн согтуурлыг хэмжигч /уруулаа хүргэж үлээдэг/ багажийг хэрэглэхгүй байх 2. Бусад төрлийн зайнаас үлээлгэн согтуурлыг тогтоох багажийг үйл ажиллагаандаа ашиглах

sarisan-770x470.jpg

2020-02-15 11:51
8-р зууны Төвдийн Цэсон Дэзэн хааны үеийн сударт сурьсан багваахайн мах нь маш хортой, аюултай тухай бичсэн байдаг тухай нэгэн мэдээлэл твиттер хуудсанд тавигдсан байна. “Байгалиас ирсэн залуу” нэртэй твиттерчин “8 дугаар зууны Төвдийн хаан Цэсон Дэзэн хааны үеийн сударт сарьсан багваахайн мах нь маш хортой ба аюултай олон төрлийн өвчнийг үүсгэдэг тул: Хүн төрлөхтөн […]

HSUT_20200209180456.jpg

2020-02-15 11:27
ХӨСҮТ-д 14 хоног тусгаарласан иргэдээс шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг болон халдвар илрээгүй байна. 31 иргэнийг оношлуураар оношилсон аж. Хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар болон бусад эмнэлгийн ажилтнуудад давхар шинжилгээ, оношилгоо хийсэн байна. Ямар нэг шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ухань хотоос ирсэн иргэдийн […]

24-1024x719.jpg

2020-02-15 11:02
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой – Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн […]

7-1-1024x768.jpg

2020-02-15 10:55
Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олворын талаар дуулгалаа. Тэрбээр боодлыг нь үзэж шалгасан бөгөөд энэ сарын эцсээр Монгол руу ачуулах юм байна. Энэ тухайгаа тэрбээр “Эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олдворуудаа баглаа боодлыг нь үзэж шалгалаа. Сарын эцсээр нутгаа зорино. Үнэхээр нарийн боож багладаг юм байна. […]

sur15-1024x684.jpg

2020-02-15 10:31
БНХАУ-ын Боловсролын яам шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах зорилгоор Хятад даяар хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг түр буюу 2 дугаар сарыг дуустал хойшлуулах, хот, муж, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүсүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх вирусын тархалтын нөхцөл байдлыг харгалзан сургууль цуглах хугацааг шийдвэрлэж байх эрхийг олгожээ. Одоогийн байдлаар Шанхай хот, […]

tsag-agaar-1.jpg

2020-02-15 09:20
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 […]

84480513_3732570986783726_519001103564537856_n.jpg

2020-02-14 19:23
Коронавирусын (COVID-19) харанга дэлдсэн цагаас хойш орон даяар амны хаалтны хомсдол үүсээд байгаад санаа зовсон иргэд, ААН гадаадад амьдарч буй хувь хүмүүс амны хаалт хандивласаар байна. Тэдгээрийг ЭМЯ нэгдсэн зохион байгуулалттайгаар хүлээн авч тухай бүрт нь хэрэгцээтэй эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал Польш Улсад суугаа монгол иргэд, эмч нар болон “Мөнхийн тун”, Нахиа […]

atg-3.jpg

2020-02-14 18:50
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан байна. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь […]

1562129820_skolai.jpg

2020-02-14 16:39
Суралцагч нартаа илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦ хэлбэрээр явуулна. Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/ Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил […]