2804518993b4149c951b9eac02714fc5.jpg

2020-03-10 09:17
Иргэн та “COVID-19” халдвартай холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар  1. Эрүүл мэндийн яам 323002 2. Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103 3. Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234 4. Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227 5. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105 6. Халдварт […]

unnamed-8.jpg

2020-03-10 09:12
Улсын онцгой комисс өглөө 06 цагт хуралдсан бөгөөд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг хийлээ. Хурандаа Ж.Амгалан “Францын иргэний ирсэн онгоц, явсан маршрут, байрласан, орсон газруудыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон. Энэ иргэдээс шинжилгээ авах ажлыг цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Сумаас, […]

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd-2-1.jpg

2020-03-10 08:58
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж яаралтай шийдвэрийг гаргалаа. Эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн тул яаралтай арга хэмжээг авахаар болсон. Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 […]

5-1-1-1024x684.jpg

2020-03-10 08:51
Монголд ажилладаг Францын 57 настай иргэн нутаг буцаж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн байна. Ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг холбогдох албаны хүмүүс сануулсан байна. Гэвч тухайн хүн хоёр гурван ресторанаар үйлчлүүлсэн гэх мэдээлэл байгаа аж. Шинж тэмдэг илэрснээс хойш 1-р хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуул тогтоосон байгаа бөгөөд 100 орчим хүн байгаа […]

89334361_2766343306746511_8224082637707280384_n.jpg

2020-03-10 08:41
Улсын онцгой комисс өнөө өглөө эрт яаравчлан хуралджээ. Учир нь энэ гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна. Тиймээс онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажлыг эхлүүлсэн байна. Мөн Дорноговь аймагт хөл […]

tsag-agaar.jpg

2020-03-10 08:37
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, […]

hhhhh-1.jpg

2020-03-09 17:29
Монгол хэлний зөв бичих дүрмийг ААН, байгууллагуудын албан харилцаа, бичиг хэргийн хөтлөлтөд зөв хэвшүүлэх, хэл бичгийн соёлоо хадгалах зорилгоор МҮХАҮТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд зөв бичих дүрмийн программ боловсруулж “Майкрософт”, “Гүүгл”, “Эппл” компанийн өргөн хэрэглээний программ, аппликейшнүүдэд нэвтрүүлэх ажлыг мөн зохион байгуулах юм.

000.jpg

2020-03-09 17:07
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны Голден будда хотхонд 2020 оны 02 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр 9 давхраас 6 давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарлаа. […]