Монголд ажилладаг Францын 57 настай иргэн нутаг буцаж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн байна. Ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг холбогдох албаны хүмүүс сануулсан байна. Гэвч тухайн хүн хоёр гурван ресторанаар үйлчлүүлсэн гэх мэдээлэл байгаа аж. Шинж тэмдэг илэрснээс хойш 1-р хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуул тогтоосон байгаа бөгөөд 100 орчим хүн байгаа гэх урьддчилсан мэдээлэл байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар-Орон нутгийн замыг хаалаа.