2020-03-10 08:411min00

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах энержи” компанийн франц ажилтнаас Коронавирусын халдвар илэрсэн байна

89334361_2766343306746511_8224082637707280384_n

Улсын онцгой комисс өнөө өглөө эрт яаравчлан хуралджээ. Учир нь энэ гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

Тиймээс онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажлыг эхлүүлсэн байна.

Мөн Дорноговь аймагт хөл хорио тогтоожээ. Түүнчлэн хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөө өглөөнөөс эхлэн ирэх даваа гаригийн 07.00 цаг хүртэл хориглох шийдвэрийг УОК-оос гаргажээ.