2020-03-20 11:35
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож шинжилгээний хариунуудыг зарлалаа. Тэрбээр “Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй. Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй. Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний сорьц ирж байгаа. […]










