Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.03.16-20-ны өдрүүдэд нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.03.16-ны өдрийн 20 цаг 46 минутын орчим СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны замд “Toyota Prius” маркийн О жолооч замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан,
2020.03.16-ны шөнийн 23 цаг 27 минутын орчим Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,
2020.03.17-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй “Супер Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,
2020.03.17-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй А-гийн амь нас хохирсон,
2020.03.19-ний өдрийн 08 цаг 20 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд “Toyota Ipsum” маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 7 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,
2020.03.19-ний өдрийн 13 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
2020.03.19-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20,3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24,1 хувиар, гэмтсэн хүн 53,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба