Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж, хяналт тавин ажиллалаа. Захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зөрчил дутагдлууд илэрлээ.
Үүнд:
1. Тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн.
2. Тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд байна.
3. Хан-Уул дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь эмзэг хараа хяналтгүй харах хандах хүнгүй албан ёсны бүртгэл байхгүй байна.Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.
4.Зарим сүм хийдүүд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.
Эх сурвалж: НМХГ
3 comments
Юун санал зөвшөөрөлгүй юм бол шууд хаах хэрэгтэй
юун тусгай зөвшөөрөл вэ? тэгээд хаалаа юу? Хууль зүйн үндэс ч байхгүй
хойморьтоо тавиад залаад залбираад бдг түвдийн бурхад гээд танка зурагнуудаа нэг ажиглаарай…үхэртэй хурьцаж бгаа хүн…зааны боов хөхөж бгаа сармагчин…бэлэг эрхтэнээ тэнгэрлүү харуулсан хүүхэн…хурьцаж бгаа эр эм…хүн нядлаж идэж бгаа махан идэштэнгүүд…….энэ чинь тэгээд манай уламжилалт шашин юмуу……түвдэд тусгайлан МОНГОЛ хүнд зориулсан гүрэм ном бдг гсн…..МОНГОЛыг үр үндсээр нь садарлуулж улс орныг нь түйвээх гж албаар догшин дүртэй махан идэштэй эр эмгүй хурьцсан бурхадыг танарыг ивээдэг гж итгүүлж айл бүрийн хойморт залуулж бгаа залуулсаар ч ирсэн…..БУДДЫН ШАШИН бол бидний юм биш….тэр танка зургандээрхи бурхад бүгд энэтхгийн хиндү шашины кришна шива гэх бурхадынх нь хөрөг….тэр хөдлөж зогссон хэлбэр нь энэтхэгийн тантава бүжгийн хэлбэрүүд…….бид энэ нургиж нугасанд шигдсэн хачигаа ҮНДЭСний гж хөөргөмөөргүй бна шүү….