tsag-agaar-1024x640.png

2020-05-04 08:53
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна. 2020 оны 5 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи […]

yok.jpg

2020-05-03 20:53
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна. Иймд гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07:00-22:00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга […]

hevlel.jpg

2020-05-03 10:53
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол […]

uur-1-1024x683.png

2020-05-03 10:47
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан […]

gal-1024x597.jpg

2020-05-03 09:10
Богдхан уулын зүүн талд өчигдөр дахин гал гарч 1.5 га талбай шатжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гал гарахад Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт 4 га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч, 2.5 га газар […]

havar.png

2020-05-03 08:30
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна.

hovid.png

2020-05-02 19:16
“Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комиссын гишүүдийг шуурхай хуралдуулж Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хааж, постууд гаргаад байна” гэж тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлсэн байсан. Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг орон нутгийн цагаар өдрийн 12:00 цагт нээсэн ажээ. […]

gar.jpg

2020-05-02 12:50
Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз үзэгч хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Зорилго: Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой. Уралдааны хугацаа: Уралдаанд зориулсан бүтээлийг 2020 оны 5-р сарын 01-ээс 5-р сарын 22-ны […]

3-1-1024x597.jpg

2020-05-02 12:30
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс илгээлт ирүүлжээ. Тэрээр “Коронавирус (COVID-19) цар тахлын улмаас бид сэтгэлийн түгшүүр, эргэлзээнд автсан энэ үед чөлөөт мэдээлэл нь энэхүү хямралтай нүүр тулах, ойлгох, эргэцүүлэн бодох, даван туулахад туслах чухал ач холбогдолтой юм. Нэгдүгээрт, ийм нөхцөл байдалд мэдээллийн амин чухал ач холбогдлыг авч үзэх хэрэгтэй […]