Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг авахыг хүссэн С.Эрдэнийн нэхэмжлэлийг шүүх хүчингүй болгов

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ЗГХЭГ, УУХҮЯ-ны эсрэг гомдол мэдүүлж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг гурван шатны шүүх хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн бичиг баримтын хуулбарыг олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан юм байна. УИХ-ын тухай хуулийн 7.1.17-д “Улсын Их Хурлын гишүүн нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй” гэж заасныг үндэслэл болгон нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргуулан авахыг хүссэн аж.
Уг нь түүний хүсэлтийг ЗГХЭГ хүлээн аваад харьяалах яам руу нь шилжүүлсэн юм байна. Харин УУХҮЯ-ныхны тайлбарласнаар уг төслийг Энэтхэгийн Экспорт, импорт банк хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх шийдвэр гарсны дагуу төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг тус улсын “Инженерс индиа лимитед” компани боловсруулсан. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2019 оны тогтоолоор төрийн маш нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад хамааруулсан аж. Мөн уг ТЭЗҮ нь гурвалсан гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч компанид албан ёсоор харьяалагдаж байгаа бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан юм байна. “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ТЭЗҮ болон холбогдох баримтыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаа бидэнд хэлээгүй. Төслийн үйл явцад нөлөөлөх, улс төрийн болон өөр бусад зорилгоор хэрэглэх гэж байгаа бол тодорхой тайлбарлах шаардлагатай” гэж дээрх яамныхан үзжээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд уг бичиг баримтыг олгоогүй гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон бол нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, түүний гомдлыг хэргийг хэрэгсэхгүй болгов.
Бэлтгэсэн: Г.Равжаа
11 сэтгэгдэлтэй
Нэргүй
2020-05-04 10:01 at 10:01
хүний үнэргүй новш юмдаа чи ЭРДЭНЭ
Zochin
2020-05-04 10:02 at 10:02
Shvvh mash zow shidwer gargasan bn ene nowshid ogch ywhawde
Загдаа
2020-05-04 10:03 at 10:03
Шүүх ашгүй зөв шийдсэн байна Эрдэнэ тэргүүтэй АН эрхийг нь гартаа авчихвал энэ ажил Эрдэнэ ий ажил явдал болсоны дараа л эхлэх байх
Ardiin Agaa
2020-05-04 10:20 at 10:20
Shuuhiin shiidwer bol mash zow bna
Uls torch
2020-05-04 10:27 at 10:27
Erdened yu bodoj oghowde shvvh mash zow shiidwer gargasan bn
Нэргүй
2020-05-04 10:32 at 10:32
Зөв зөв. Эрдэнэ бол угаасаа л худ шаана.
Нэргүй
2020-05-04 10:34 at 10:34
Зөв шийдвэр гаргажээ. Эрдэнэ ч хөгийн нөхөр юмдаа.
Даш
2020-05-04 10:34 at 10:34
Эрдэнэ-д олгосон байсан бол өөртөө эрдэнэ болгоол дуусгах байсан байх дөө
Ardiin Agaa
2020-05-04 10:41 at 10:41
Erdenee minii hogshin odoo bolioo odoo bolno hen yumbe chi yu ym be
Нэргүй
2020-05-04 10:44 at 10:44
Zuv zuv Ene bah melhii avsan bol bugdiin gedesruu ge chiheed duusan
иргэд олон түмэн
2020-05-06 10:02 at 10:02
Больж больж