snow.jpg
2026-04-26 07:30
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.  2026 оны 04-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад […]

665903108_1252642520374691_6743845876185608628_n-1-1280x878.jpg
2026-04-08 15:00
Хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах […]

667142113_1438902091581176_4796191728306310049_n-1280x960.jpg
2026-04-07 20:04
Малын индексжүүлсэн даатгал гэж юу вэ? Хамгийн зөв асуулт. Тэгвэл энэ хамгийн зөв асуултанд маш тодорхой хариулах гээд үзье! Малын индексжүүлсэн даатгал /МИД/ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн эрсдэлийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. Ер нь маш ойлгомжтойгоор хэлэхэд мал […]

656248739_1242298931409050_8577442244320867751_n-1280x853.jpg
2026-03-26 13:00
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ. Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга […]

download-1280x858.jpg
2026-03-23 17:05
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг […]

large-69c0eefc74b08153c6c47b29.jpg
2026-03-23 16:00
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн 2026 оны нээлтийг хийхээр бэлтгэл хангаж байна. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжсэн юм. Энэ жил нийслэлийн 9 дүүргийн бүх ЕБС-д […]

69b3e6afae1d571a73d6cecc_P2.png
2026-03-16 09:45
Хамтран ажиллагч талууд өнгөрсөн баасан гарагт “Конрад Улаанбаатар” төслийн гэрээнд гарын үсэг зурснаа албан ёсоор зарласан байна. Тус зочид буудал нь Эко интернейшнл группийн эзэмшилд байх бөгөөд Hilton-ий удирдлага дор 227 өрөөтэй, нийслэл хотын худалдаа, зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн шийдлүүдийг нэг дор цогцлоосон, олон зориулалттай онцлох байгууламжиайгаар “Улаанбаатар Эко Тауэр”-ын […]

b55077_snow_storm_x974.jpg
2026-03-15 18:44
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, шуурах нь ээ. Тодруулбал, гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. […]

36_2-5.jpg
2026-03-15 10:12
Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичсэн. Улмаар зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлж, бусдад зарж борлуулсан гэх нийт 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Ж.Х-д 1 жил, Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, С.Б, А.У нарт […]

028a613a956e52da53e73fd06f18cad4.jpeg
2026-03-05 14:41
Эх сурвалжуудад тэмдэглэснээр, 2015 оны аравдугаар сард “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат Монгол Улсад биткойн болон криптовалют нэвтрүүлэх боломжийн талаар Жеффри Эпштэйнтэй зөвлөлдөж байжээ. Жеффри Эпштэйн үүний хариуд криптовалютыг Монголд хэрэгжүүлэх нь дараах гурван үндсэн давуу тал, боломжийг олгоно гэж зөвлөсөн байна: Технологийн салбарт нэвтрэх: Энэ нь Монгол Улсыг дэлхийн технологийн салбарт идэвхтэй оролцох боломжийг […]