kok.jpg

2020-09-16 11:22
Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 3 хүн нэмж эдгэрсэн ба нийт 301 хүн буюу 96,8 хувийн эдгэрэлттэй байна. Сувилалд 10, гэрт […]

2a1604ffa1bca13a0462a22d6f841cd9d3fe00b3-1024x597.jpg

2020-09-16 11:19
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдаалж байсныг илрүүлжээ. Худалдаалж байсан найман нэр төрлийн эмийг нь хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Мөн зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан […]

dulaan.jpg

2020-09-16 10:06
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1,700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Олон түмэнд дулаан түгээнэ гэж авчихаад дунд нь бизнес хийдэг энэ байдлаа одоо зогсоох хэрэгтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар […]

shar-1024x629.jpeg

2020-09-16 10:03
Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК –аас хийгдэж буй засварын ажлын хүрээнд өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 16 –ны өдрийн 04:00-21:00 цаг, маргааш буюу есдүгээр сарын 17 –ны өдрийн 04:00-17:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 23, 28 […]

zasag-1-2-1024x682.jpg

2020-09-16 09:34
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хурлаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолжээ. Энэ төсөл болоод томоохон төслүүдийн санхүүжилтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны дараа танилцуулна.

unnamed-14.jpg

2020-09-16 09:26
Цахим ертөнцөд “Анх-Отгон Францад очиж оношлуулаад коронавирусийн халдвар аваагүй байсан. Тиймээс манай улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн” гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа. ЭМЯ-наас “Энэ мэдээлэл нь ор үндэсгүй. Францын иргэн энд эмчлүүлээд, баярласнаа илэрхийлээд явсан. Өөрийнх нь бие муу байгааг мэдэрч, Монгол Улсад эмчлүүлсэн. Ийм байх ямар ч боломжгүй” […]

IMG_86631-1024x682.jpg

2020-09-16 09:11
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлжээ. Ингэснээр хивэгний экспортыг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц […]