Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 3 хүн нэмж эдгэрсэн ба нийт 301 хүн буюу 96,8 хувийн эдгэрэлттэй байна. Сувилалд 10, гэрт 14, тандалт дууссан 277 хүн байна. ХӨСҮТ-д 10 хүн байгаагаас хөнгөн 6, хүндэвтэр хүн 4 хүн байна. Монгол улсад коронавирусын тохиолдол 311 бүртгэгдсэн” гэлээ.
Л.Баяр