1ubmoney.jpeg
2022-08-30 12:16
Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны Umoney картын олголт, сунгалтын ажил эхэллээ. Энэ жилээс эхлэн оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгох юм. Оюутны Umoney карт авах, сунгалт хийлгэх оюутнууд www.u-money.mn сайтад цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой бөгөөд банкны салбарт очих шаардлагагүй болжээ. Шинээр буюу анх удаа карт захиалж […]

tsag.jpeg
2022-08-30 11:53
Сэлэнгэ аймаг дахь хорих ангиас 2022 оны наймдугаар сарын 29-нд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Тухайн этгээдийг харсан үзсэн хүн цагдаагийн байгууллагын 102, 89345555 дугаарт хандахыг зөвлөж байна. Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд ач холбогдолтой гэж үзсэн мэдээллийг журмын дагуу үнэлж авахаа мэдэгдлээ. Эх сурвалж: ЦЕГ

tsets.jpg
2022-08-30 09:23
УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авч буй. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn […]

zasag-1024x629.jpeg
2022-08-30 09:17
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр 11:40 цагт УИХ-ын танхимд тангараг өргөнө. Давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болсон тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ. Иймд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д өчигдөр танилцуулав. Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн […]

zurhai-1024x768.png
2022-08-30 08:41
Аргын тооллын наймдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 3. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөөгчин туулай өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд […]

huduu-1280x725.jpg
2022-08-29 10:47
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолжээ. Зуншлагын байдлыг арав хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 […]

urlan.jpg
2022-08-29 10:21
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв 2022-2023 оны дугуйлангийн элсэлтийн бүртгэлээ зарлав. Элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд тус төвийн бүх дугуйлан үнэ төлбөргүй, хоёрдугаар ангиас дээш насны хүүхдийг бүртгэнэ хэмээн мэдээллээ. Бүрдүүлэх материал: 1. Төрсний гэрчилгээний хуулбар 2. Цээж зураг 1% Дугуйлан Онцлог Гар урлалын анхан шатны анги ЕБС-ийн 2-5 ангийн сурагчид хамрагдана. […]

tog.png
2022-08-29 10:00
Өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байсан ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна. Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг чухалчлан ярьцгаах бөгөөд 10.00 цагт товлосон ч, 13.00 цаг хүртэл хойшлуулжээ.

har.jpg
2022-08-29 09:55
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид шөнийн цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ сарын 26-ны өдөр сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 22-23 насны гурван иргэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй 2 уут нунтаг ургамлыг биедээ авч явж байжээ. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын […]