Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр 11:40 цагт УИХ-ын танхимд тангараг өргөнө.
Давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болсон тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ. Иймд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д өчигдөр танилцуулав.
Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуулийг батлаад байна.