Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод ням гарагт 40 давхар хоёр цамхгийг хууль бусаар барьсан гэж үзээд, 10-хан секундийн дотор газартай нь тэгшилжээ.
100 гаруй метр өндөр ихэр цамгаас тоосон үүл, хэдэн мянган тонн хаягдал л үлдсэн байна. Тус улсын Дээд шүүх уг байгууламжийг хууль бус гэж үзсэн байна.
Тухайн цамхгийг дэлбэлэхдээ 3700 гаруй кг тэсрэх бодис ашиглажээ. Барилга нь Шинэ Делиг Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан Уттар-Прадеш мужтай холбосон хэсэгт баригдсан учраас ойролцоох барилгын иргэдийг нүүлгэн шилжүүлж, ажиллагаа дууссанаас хойш 5 цагийн дараа гэртээ харихыг зөвшөөрчээ. Энэ бол Энэтхэгт нурааж байсан хамгийн өндөр байгууламжууд гэж CNN мэдээлжээ.
Эх сурвалж: Tsn.ua