Бямба гараг буюу маргааш Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Аравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны Ням гарагт ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Улаанбаатарт маргааш цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ