НИТХ: Иргэд угаартсан асуудалтай холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

2019-10-08 17:081min0
tuluulugchid

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийлүүлэх ажил зохион байгуулж буй. Гэвч өнгөрсөн өдрүүдэд иргэд угаартсан харамсалтай явдал болж, холбогдох албаныхан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 13 төлөөлөгч Нийтийн сонсголын тухай хуулийн 8.3 дахь заалтын “ИТХ-ын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргана” гэсний дагуу уг асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлэв.

Ерөнхий хяналтын сонсголыг нийслэлийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулахаар боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй