Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Сономпил нь 266 сая төгрөгийг гэмт хэргийн замаар авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.