Хэлмэгдэгсдийн музей буюу олны хэлж заншсанаар “Ерөнхий сайд асан П.Гэндэн”-гийн музейг өнөөдөр нураасан байна.
“Буулгаж, муудсан хэсгийг орлуулан дахин сэргээн босгоно” хэмээн сэргээн засварлах төслийн мэдэгдэлд бичсэн байсан ч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын 2019 оны долоодугаар сарын 26-ны өдөр баталсан зөвшөөрөлд 22 давхар барилга барихаар болсон тухай тусгажээ.
Ийнхүү газрын хөрснөөс арчигдсан соёлын өвийн оронд 22 давхар шилэн барилга сүндэрлэхээр болжээ
Сануулахад, дээрх газрыг 2008 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 379 дугаар шийдвэрийг үндэслэн уг музейг “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-д музей конторын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байдаг аж.