Нийтийн бие засах газрууд үнэ төлбөргүй боллоо

2019-10-05 10:531min0
1

Зах, худалдааны төвүүд нийтийн бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлэх ёстой.  Гэвч бодит амьдрал дээр энэ дүрэм хэрэгждэггүй. Тэгвэл аравдугаар сарын 1-ны өдрөөс  “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвийн бие засах газар үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж эхэлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 8.1.5-д “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй