Урлаг, СпортШар мэдээ

The HU нэртэй шоколад худалдаанд гарчээ

Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй THE HU хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тус хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй THE HU-гийн фэн хос монгол ёс заншлаар хуримаа хийхээр болсноо The HU Fan club-ийн группээр дамжуулан мэдэгдэж байв.

Онцолход, хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцүүлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлж байсан бөгөөд энэ үеэр “Gereg” цомог нь тухайн долоон хоногийн Billboard-ийг тэргүүлсэн. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлсэн нь анхны тохиолдол болсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. hu kitchen geed tusdaa baiguulga ym shig ee. tgd ene ni HUMAN gh vgnees ulbaalsan Hu bololtoi bn shvv. Tanai medeelel battai eseh ni todorhoiguil ym. hukitchen.com geed orood sonirhooroi Hu hamtlagtai yg hamaatai esehiig ni

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close