Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авлаа. Тодруулбал, тус кино нь өмнө нь ХБНГУ-ын “Oldenburg filmfestival”аас “Spirit of cinema award” шагнал хүртэж, одоо “San Diego International Film Festival”-д өрсөлдөж байна.
Монголчуудын ахуй соёл, монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийсэн гэдэг. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тогложээ.