Намрыг дуу хуур, найр наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн намар их гоё өнгөтөй, тоглолттойгоор үргэлжлэх нь. Монгол улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Төмөрийн Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо арваннэгдүгээр сарын 08-нд Монголын хамгийн том тоглолтын цогцолбор Буянт-Ухаад хийхээр товлоод байна.
/Соёл-Эрдэнэ хамтлагийн эмэгтэй дуучид болон хөгжимчдийн хамт/
16-хан насандаа Монголын эстрадын загалмайлсан эцэг гэж хэлж болох “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин болж чадсан нь түүхэндээ анхдагч юм.
/Соёл-Эрдэнэ хамтлагийнхантайгаа/
/Соёл-эрдэнэ хамтлагийн дуучин Т.Ариунаа 18 настайдаа Эрдэнэт хотод “Анхны хайр” дуугаа дуулж байв/
“Би чамд хайртай” киноны дууг дуулсан түүний урлагийн гараа сайн байсан учраас бариа ч үргэлж сайн байсан.
/1986 он Болгарт хэлний бэлтгэлд суралцаж байхдаа/
Болгар улсад суралцаж, өрнийн соёлыг үнэртүүлж ирсэн нь ч анхдагч.
/1996 онд “Эрос №1” цомогт багтсан Утасны дугаар дууны зураг авалтын үеэр/
Т.Ариунаа “Утасны чинь дугаар” дуугаараа бас л рок попын ертөнцөд цахиур хагалж, үзэгч, сонсогчдын хувьд шинэ хуудсыг нээж байлаа.
/1996 он Эрос№1 тоглолтын үеэр/
/1996 онд Эрос №1 цомогт багтсан зураг/
“Намираа бороо чамайг минь бодогдуулаад байнаа.. Насны амраг чамайгаа мөрөөдөн суунаа…” гэж гал цогтой дуулж явсан Эрос Ариунаа ч Монголд анхдагч.
/1997 он Зөвхөн чиний тухай тоглолтын үеэр/
/1997 он Зөвхөн чиний тухай тоглотын үеэр/
Тэр анхдагч байгаад зогссонгүй зоригтон. Түүний зориг тэвчээр бол авьяастай нь эн тэнцэхүйц.
/Т.Ариунаа: Амьдралын минь түшиг болсон гурван баганатайгаа/
Бүсгүй хүний хатан ухаан, эмэгтэй дуучны дайчин чанар хослуулсан дууч бүсгүй маань ийнхүү Тэнгэр шиг байхыг, тэнхээтэй явахыг, үнэн байхыг үлгэрлэн харуулахаар энэ удаагийн тоглолтоо тунхаглажээ. Нас насны үзэгч, сонсогч фэнүүд нь дуучнаа санажээ. Т.Арианааг яг өөрийнхөө тоглолтын тайзнаа хэрхэн дүрэлзэн асахыг, яаж бүжиглэхийг, ямар дүр төрхөөр мэндчилэхийг хүлээж байна.
Соёлын Төв Өргөөнөө болж байсан “Гайхамшигт үдэш” тоглолт 10 жилийн туршид бидний сэтгэлд маш хүчтэйгээр хоногшин үлдсэн учраас бид өнгөрсөн хугацаанд дуучнаасаа хэт ихийг нэхсэнгүй. Яг энэ цаг мөчид бүх зүйлийн тохироо таарсан мэт дуучин маань маш мэдрэмжтэйгээр ийнхүү болзоо тогтоолоо. Болзоондоо хоцрохгүй очих цаг нэгэнт ирж. Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунааг угтан авцгаая!
Эрч хүч, энергиэс нь хуваалцаж, үе үеийнх нь хит дууг сонсч, үзэгчдийн суудлаас хайртай дуучнаа жигүүр дэвэн нисэхийг нь харцгаая!