“Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтнуудын нээлтийн барилдаан ням гаригт Бөхийн өргөөнд болно.
128 бөх хүч сорих, Баянзүрх хайрханы хишиг тус барилдаанд өнөө жилийн түрүү бөх Э.Оюунболд зодоглох эсэх нь олон хүний сонирхлыг татаж байгаа нь мэдээж.
Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарласан. Гэхдээ одоогоор ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй байгаа юм. Тэгэхээр Баярзүрх хайрхны хишиг барилдаанд зодоглох эрх Э.Оюунболд аваргад нээлттэй.
Сонирхуулахад, Э.Оюунболд өөрийнх нь шээсийг сольсон хэмээн Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн. Одоогоор энэ талаар ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байгаа юм.