Баяр наадмаар шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрч, Улсын аварга Э.Оюунболд өөрийгөө илчилж мэдээлэл хийсэн байдаг. Харин нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б сорьцийн шинжилгээ хийлгэсэн билээ. Түүнийг улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох гэх таамаг дэвшүүлээд буй.
Тэгвэл сар гаруйн хугацаанд БНСУ-ын лабориторид шинжилсэн Б сорьцийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг үндэсний төвд иржээ. Улмаар тус төвөөс шинжилгээний хариуг бөхийн салбар хороонд хүргүүлсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус бөхийн Б сорьцийн шинжилгээний хариу А сорьцийн хариутайгаа адилхан буюу допинг хэрэглэсэн нь үнэн гэж гарчээ.
Залуу аваргын цолыг хураах асуудлыг Б сорьцийн хоёр дахь бөхийн хариу ирэхэд Бөхийн салбар хороо шийдвэр гарган Баяр наадам зохион байгуулах хороонд санал хүргүүлмэгц хамтатган шийдвэрлэнэ хэмээн Ө.Энхтүвшин мэдэгдэж байсан билээ.