Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! гэсэн Монгол Улсын төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны шүлэг дуу болон мэндэлжээ.
Ард түмнээ гэгээн сайхан бүхэнд уриалсан энэхүү шүлгийг Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дуу болгосон байна. Дэлхий нийтээрээ язгуур соёл руугаа эргэн тэмүүлэх болсон өнөө үед “Тэнгэр шиг бай” дуу Монголын ард түмэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах биз ээ.
Энэ уран бүтээл хүн хүнээ эрхэмлэх, хайрлах, хүндэтгэх ёс зүйг олон нийтэд түгээж буйгаараа онцлогтой юм.