2019-09-30 10:261min02

Мансууруулах бодис тээвэрлэсэн монгол дипломатчид ял оноолоо

8

ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сар хорих ял оноосон байна. Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр гаргажээ.

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбат нь 2018 онд  ХБНГУ-ын А17 дугаартай хурдны замаар дипломат дугаартай, консулын газрын машинтай явж байгаад саатуулагдсан байдаг. Цагдаагийн үзлэгээр түүний хөлөглөж явсан машинаас зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л  олгодог 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм илэрсэн билээ.

2 сэтгэгдэлтэй

  • amar

    2019-09-30 14:45 at 14:45

    Хөөцөлдлөгөө жоохон дутуу байв уу.Уг нь иймхэн юманд бүдрэхгүй сэн.Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгавар болгож болох л байсан гэх юм билээ

    Хариулах

  • hem

    2019-09-30 18:22 at 18:22

    Odoo buur tugsurchuud garaad ireh bhoo

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй