Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Солонгосын эрх чөлөө” намын дарга Хван Кёан Ерөнхийлөгчийн засаг захиргааны үүдэнд үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Үүгээрээ тэрбээр Ерөнхийлөгч Мүн Жэ Инийхээ Хууль зүйн сайдаар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлигын дуулианд холбогдсон хүнийг томилсон шийдвэрийг эсэргүүцсэн байна. Чо Гукийг энэ албан тушаалд томилсноос хойш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд илт унаж байгаа юм.
Түүнээс өмнө парламентын хоёр эмэгтэй гишүүн олны өмнө үсээ хусч, энэ асуудлаар эсэргүүцлээ илэрхийлсэн.
Бямба гарагт Чо Гукийн нэгэн хамаатныг нисэх онгоцны буудлаас саатуулсан бөгөөд гэр бүлийн сангийн хөрөнгө оруулалттай холбоотой нотлох баримт, хөрөнгийг хураах, устгахыг завдсан гэх хэргээр прокуророос саатуулах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Чо Гукийн эхнэр охиноо Сөүлийн шилдэг дээд сургууль, Пусан дахь анагаах ухааны сургуульд элсүүлэхийн тулд хуурамч бичиг баримт ашигласан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Олон жилийн турш шинэчлэлийн төлөөх үзэл бодлын эсрэг элит дүр төрхийг бий болгосон Чо энэ сарын эхээр сэтгүүлчидтэй 11 цаг орчим үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ хууль зөрчсөн үйлдлээ няцаасан юм.
Мүн Жэ Ин түүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайдаар томилсон юм. Чо Гукийг тойрсон маргаанаас болж Мүн Жэ Иний нэр хүнд эрс унаж байна. Үүн дээр ажлын байрны тоо буурсан, Японтой хийсэн түүх, худалдааны маргаан, Хойд Солонгостой дипломат харилцаа тасалдаж эхэлсэн нь ч нөлөөлсөн байна.
Эх сурвалж: www.japantimes.co.jp