Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яамнаас Нээлттэй хаалганы өдрийг Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл зохион байгуулж байна.
Нээлттэй хаалганы өдрөөр улс үндэстний уламжлалт ахуй, хоолны соёлын талаар танилцуулж байгаа ба Консулын газраас гадаадад зорчихдоо юуг анхаарах, эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хандах вэ зэрэг талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Өдөрлөгийн бас нэгэн чухал хэсэг бол талбайн төв асарт 1288-1290 онд Ромын пап IV Николас Ил хаан Аргун нарын харилцсан захидал, 1263 онд Ромын пап IV Урбан-аас Ил-Хан Хүлэгүд илгээсэн захидал зэрэг 700 гаруй жилийн тэртээх түүхэн ховор баримтуудыг дэлгэжээ. Уг захидлуудын албан ёсны эх хуулбарыг энэ оны 07 сард ГХЯ-нд хүлээлгэн өгч байсан билээ.
Дэлгэгдсэн ховор захидлуудын дийлэнхи нь Аргун хаан өөрийн өвөг дээдсийн шүтлэг болох несторийн ёсны Христийн шүтлэгтэн байсныг гэрчилсэн утга бүхий баримт харилцан захидлууд ажээ.
Нэгэн эх сурвалжид: “Аргуны хатдын дор хаяж тав нь Христийн шүтлэгтэн байсан агаад тэдгээр нь Туктан, Датани, Аничохамини, Елагаг, Урук нар юм.1287 онд Ромын Пап 4-р Оноруст илгээсэн Аргуны захидлаас Елегаг, Туктан хоёр хатан “Ариун угаал” / Баптизм/ -хүртсэнээ бичсэн байдаг нь сонирхолтой бөгөөд энэ нь магадгүй католик шашинтай болсоныг илтгэсэн хэрэг бололтой. Аргуны эхнэрүүд католик шашинтай болсон тухай Пап 4-р Николас /1288-1292/ сонсоод тэдэнд хандаж хариу захиа бичжээ” хэмээсэн байдаг.